Улаанбаатар болон бусад улам өргөжин тэлж буй хот суурин газруудад хурдацтай ихэсч буй агаар, хөрсний бохирдол нь томоохон сорилт болж байна. Эко Ресурс ХХК нь уг агаар, хөрсний гол бохирдуулагч эх үүсвэрүүд дээр сүүлийн үеийн шилдэг дараах эко технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.


АГААРЫН БОХИРДОЛ:

 

"Нүүдэлчин" хийжүүлэгч зуух

Утаагаа хийжүүлэн дахин шатаах технологи дээр суурилсан нүүдэлчин ардын амьдралын хэв маяг, эрс тэс уур амьсгалтай газрын онцлогт тохируулан зохион бүтээсэн зуух.

 

"Blade" автомашины РМ хөө тортогын шүүлтүүр

Бензин, дизель хөдөлгүүртэй жижиг, дунд, бага оврын машиний янданд залган хийж РМ тоосонцор болон бусад хорт хийг шүүх төхөөрөмж.

 

Нэг болон хоёр үе шатлалттай нүүрс хийжүүлэгч

Нүүрсийг өндөр даралт, температур, ууранд задлан, шатдаг хий буюу CO/H₂/CH₂ зэрэг элементүүдээс бүрдсэн нийлэг хий гарган авч цахилгаан генератор, халаалтын зуух бойлерт түлшний хэлбэрээр ашиглан эрчим хүч, дулаан гарган авах.

 

ХӨРС УСНЫ БОХИРДОЛ:

 

"Sun-Mar" эко бордоожуулах суултуур

Гэр хороолол болон дэд бүтцээс алслагдмал суурин газарт хэрэглэх эко бордоожуулах суултуур.

 

"Hot-Rot" шинэ үеийн органик хаягдал бордоожуулах систем

HotRot систем нь бүрэн битүүмжлэгдсэн, ямар ч үнэргүй, өндөр үр бүтээмжтэй, бага орон зай эзлэх модулар дизайн бүхий систем бөгөөд органик хаягдлыг газар дээр нь буюу үйлдвэр, цэвэрлэх байгууламж дээр задлан бордоожуулахад тохиромжтой.